Posted by: boldsaikhan.com | April 6, 2009

Саскатчеванд Монгол компани байгуулагдлаа.

Мэдээг бүрэн эхээр нь http://www.boldsaikhan.com -оос үзнэ үү.

Монголд Хойд Америкийн газар тариалангийн тоног төхөөрөмж тохиромжтой болох нь сүүлийн жилүүдэд тодорхой болсноор манай фармерууд дэлхийн талыг туулан ирж Канад, Америкаас трактор, техникээ авч байхад нь мэргэжлийн хүний хувьд тусыг үл хүргэн суух нь утгагүй байлаа. Тиймээс Монгол тариаланчиддаа хамгийн боломжтой үнээр, чанартай сайн техникийг худалдан авах, Канадаас экспортлох ажлыг зохион байгуулж эхэлсэн юм. Гэтэл фармеруудын маань худалдан авалт нэмэгдэхийн зэрэгцээ орон нутгийн захиргаанаас ажлаа бизнес болгон бүртгүүлэхийг шаардаж, Canada International Trading Group гэдэг Монгол компани Саскатчеван мужид үүсгэн байгуулагдаж 2009 оны 2-дугаар сараас үйл ажиллагаагаа эхэллээ.

Canada International Trading Group нь Канадын компаниудын төлөөлөгч, хамтрагч болох, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох ажлийг өндөр түвшинд зохион байгуулж, Канадаас ХАА-н үр таримал, текникүүдийг хямд үнээр худалдан авах, Монгол руу ачих ажлуудийг найдвартай гүйцэтгэж байна. Канадын тэсгим хүйтэнд зориулсан өвлийн нэмэлт тоноглолтой суудлын болон жийп автомашинуудыг нийлүүлж байна (зургаас харна уу). Ингэснээр, 2009 онд Монголын газар тариалан, худалдаа үйлчилгээний 10 гаруй компаниуд манайхаар дамжин Канадын зах зээлд гарч, худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Мөн замын асфалтыг орлох маш хямд Канад технологийн Монгол дахь дистрибютор бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг 1-306-880-2264 утсаар эсвэл boldsaikhan@gmail.com хаягаар холбогдон авна уу. Замын 1км урттай, 7м өргөнтэй, 15 см зузаан хэсгийг цардахад 15 000 ам. долларын бодис шаардагдах бөгөөд ойролцоогоор 5-10 жилд засваргүй байх боломжтой. Уул уурхайн хүнд механизмууд явдаг замуудад ихэвчлэн ашиглаж байна. 2) Мөн тоос дарагч байгалийн гаралтай бодисыг нийлүүлж байгаа бөгөөд энэ нь хүнд механизмууд явдаг уурхайн зам, талбайд 6 сарын турш тоос босгохгүй байгаа.

Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай 1 давхар барилгуудыг хямдаар барьж өгнө (үйлдвэрлэгчээсээ 15 жилийн баталгаатай). Материал нь төмөр хавтан, сайжруулсан пластик-хулдаас зэрэг сонголттой (зургаас харна уу). Түүнчлэн, өвөлд маш дулаан Канад house (100% Канад материал) нийлүүлнэ. Канадын сертификаттай, барилгын инженер гүйцэтгэнэ. Халаалт, цэвэр, бохир усны бие даасан системийг хамтад нь угсарна.

Манай хаяг:

Canada International Trading Group

1912 Main street, Suite#2

Saskatoon, SK, Canada S7H0L8

1-306-880-2264

boldsaikhan@gmail.com


Responses

  1. сайн байна уу. доорх зүйлийг сонирхож байна. таны бичсэн: “Мөн замын асфалтыг орлох маш хямд Канад технологийн Монгол дахь дистрибютор бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг 1-306-880-2264 утсаар эсвэл boldsaikhan@gmail.com хаягаар холбогдон авна уу. Замын 1км урттай, 7м өргөнтэй, 15 см зузаан хэсгийг цардахад 15 000 ам. долларын бодис шаардагдах бөгөөд ойролцоогоор 5-10 жилд засваргүй байх боломжтой. Уул уурхайн хүнд механизмууд явдаг замуудад ихэвчлэн ашиглаж байна. 2) Мөн тоос дарагч байгалийн гаралтай бодисыг нийлүүлж байгаа бөгөөд энэ нь хүнд механизмууд явдаг уурхайн зам, талбайд 6 сарын турш тоос босгохгүй байгаа” материалын дэлгэрэнгүй мэдээллийг олж өгч тусална уу.

    Хүндэтгэсэн,
    Хүрлээ

  2. холбоо яаж барих вэ?


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Categories

%d bloggers like this: