Posted by: boldsaikhan.com | September 17, 2008

ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ

Хээрийн галуу нисэн vл хvрэх газарт аж тєрєн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дvvс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мєрийг хєєж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сєхєн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хєл тавих болсон тэр єдрєєс эхлэн хvний газар, гvний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн одоцгоосон та нарыгаа эх орон, улс vндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хvлээсээр байгаа билээ. 
Бидний монголчууд тэртээх газар орон, шинэ ертєнцийг танин мэдэхийн эрмэлзэл жигvvртэй тєрсєн ард тvмэн. Илдний ирээр ертєнцийг хураасан хvлэг баатруудаас эхлээд ном, номхролд гэгээрэхээр Жагар, Тєвдийг зорьж, бурхны ариун сургаалыг тvгээсэн хувраг мэргэдийг хvртэлх євєг дээдсийн минь нэр алдар дэлхийн тvvхэнд дурайж буй. 

Сумын шуудангаар гараад Зєвлєлт Улс, Европ тивийг зорьсон ХХ зууны сэхээтнvvдээс эхлээд жилийн дєрвєн улиралд нутаг сэлгэх малчин ардаа хvртэл ертєнцийг таньж, нvд тайлахыг оршин тогтнох хийгээд хєгжин дээшлэхийн нэгэн тvлхvvр хэмээн эрт мэдэрсэн vндэстэн билээ, бид. 
Соёл иргэншлийн их ертєнцєд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэл эгээрлийн “тvvчээ” нь Та нар маань мєн. Олж авсан боловсрол мэдлэгтээ итгэж, хаа ч болов нутагшин амьдрах чадвартаа найдаж одсон Та нарыгаа манай vндэстний хамгийн зоримог, єєртєє итгэлтэй, юуг ч бvтээх увидастай тэр хэсгийн тєлєєлєл хэмээн бид гvнээ хvндэлдэг.

Харийн нутаг, гадаад орчныг хєндлєнгєєс биш ойрын зайнаас, бvр дотроос нь харж нээсэн єнєє цагийн монголчуудын нvд Та нарынх л байсан. Хvмvvс урьд нь албан томилолт, арилжааны хэргээр л хааяа зорчдог байсан, эсвэл монгол хvн огт хvрч чадаагvй газар орон руу Та нар одсон. Хvний газар, гvний нутаг дахь монгол vндэстний нэгэн хэсэг, эзэн Чингисийн байгуулсан их голомтын тасархай нь Та нар маань билээ. Монгол гэдэг нэрийг толь бичгээс л харж мэддэг, мэдлээ гэхэд будилсан тvvхийн бурангуй ойлголттой, аугаа дээдсийг минь “талын зэрлэгvvд” мэтээр тєсєєлдєг харь хvмvvсийн дунд амьдрахаар явсан Та нарын эр зориг, аж амьдралын тєлєєх гайхамшигт эрмэлзэл монгол хvний vр хойчдоо хэлэх vлгэр сургаал болон vлдэх учиртай. 
“Харь халуун хоёрт зvтгэж яваа аав ээжийнхээ, ах эгчийнхээ хєлс шингэсэн мєнгийг чихэр, бурамнаас єгєхгvй, эрдэм мэдлэгт зориулна” хэмээн єхєєрдєм гартаа ном тэвэрч суугаа хvvхдийг харахад хэний ч нvдэнд нулимс хурна аа.

Та нар маань хvний газар хєлєє олж ажиллаж амьдраад зогсохгvй, эх орныхоо мянга мянган єрх бvлийг тэжээн тэтгэж, тvм тvмэн хvvхдийг сайхан ирээдvйтэй нь золгуулж байна. Та нарын хєлс шингэсэн мєнгєєр олон арван орон сууц ашиглалтад орж, зуу зуун гэр бvлийн амьжиргаа єєдлєн дэгжиж байдаг аа.
Эзэн Чингисийн тал нутагт тvгэн дэлгэрч, сумыг аймагтай, малчны хотыг нийслэлтэй нь холбон тэлж байгаа орчин vеийн холбоо мэдээллийн технологийн шинэчлэлийн vр дvн та нарт минь ч ач тусаа єгч, Монголынхоо тухай шинэ соргог мэдээ мэдээллээр байнга хангагдаж яваа гэдэгт итгэж байна. 
Манай эх орон єєрийн гэсэн нvдээр харвал єндийж, єєдєлж явна. Арван найман жилийн ємнє дундаж цалин 5 ам.доллар байсан бол єдгєє доод хэмжээг нь 100 болгон тогтоогоод байна. “Чамлахаар чанга атгах” хэмжээний л мєнгє. Ерєєс єнгєрсєн жилvvдэд бид бэрхшээл хvндрэл багагvй амссан ч, цєєнгvй амжилт олж бас чадсан. Vvнийгээ бид чамлах биш харин бататгах хэрэгтэй. Мєн даяаршин нягтарч байгаа хvн тєрєлхтєнтэй мєр зэрэгцэхийг хичээн чармайх ёстой. 

Хvн тєрєлхтний гадаад бодлогын тvvхэнд “Pax Mongolica” буюу “Монголын их энх амгалан байдал” гэсэн хэллэг хvртэл бий. Тvvх сєхвєєс, бид дэлхийн хоёрдугаар дайнд ялагч гvрнvvдийн эвслийн бодитой гишvvний нэг байлаа. Єдгєє манай хєвгvvд Ирак болоод дэлхийн халуун цэгvvдэд энхийг сахиулах их vйлсэд оролцож, даян дэлхийн амар амгаланд хувь нэмрээ оруулж байна. Бидний монголчууд хєгжлийнхээ эрэмбэ, эдийн засгийн далайцаараа тэргvvлэгч болж хараахан чадаагvй хэдий ч ертєнц дахины vйл хэрэгт хэр чинээгээрээ нэмэртэй яваа нь бидний бахархал.

Хэдхэн хоногийн ємнє “Бээжин-2008” олимпоос манай тамирчид бидний мєрєєддєг байсан баяр хєєрийг бэлэглэж, энгэртээ хос алт, хос мєнгє, дєрвийн дєрвєн медальтай ирлээ. Энэ гайхамшигт цаг мєчvvдэд та нар минь эх орноороо хэчнээн их бахархаж “Би монгол хvн шvv” хэмээн хvний нутгийг цочтол хашгирмаар, цээжээ дэлдэн гvймээр байсныг би сэтгэл зvрхээрээ мэдэрсэн. Би ч гэсэн та нараасаа ялгаагvй л байв даа. 
Ердєє гуравхан хоногийн ємнє Паралимпийн байт сурын тєрєлд Баатаржав маань бас дахин алтан медаль зvvлээ.

Олимп хэмээх хvн тєрєлхтний спортын их наадам алив улс vндэстний цог хийморь, золбоо жавхлангийн хэмжvvр байдаг. Та бидний эх орны хийморь лундаа єєдєє байгааг цємєєрєє харж урамшлаа.
Та бидний эх орон Монгол Улс маань хєгжлийнхєє нэгэн том бэлчирт ирлээ. Энэ бэлчрийг аль гарцаар нь туулахаас хамаг юм хамаарах болоод байна. Манай орны ашигт малтмалын аугаа их нєєц баялаг, Евро-азийн ирээдvйн авто болон єнєєгийн агаарын замын уулзварт оршсон байрлал, ардчиллын vрээр бvрэлдсэн нээлттэй гадаад бодлого гэхчлэнгийн олон таатай хvчин зvйлс биднийг богино хугацаанд огцом єєдлєх, хєгжлийн дээд эрэмбэ рvv хєтлєх vvд хаалгыг нээж байна.

Гэхдээ хаалга нээгдэж байгаа ч гэлээ, бид тэр хаалганы босгыг давж амжаагvй байна.
Энэ алтан босгоор эвээ нийлvvлж, эрхэм хvслээ нийтгэн алхаж орох зорилгыг эш болгон МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулахаар бид зєвшилцєн шийдвэрлээд байна. Vvсэн ужгирсан бэрхшээлийг гэтэлж, єєдлєн дэвжихийн саруул замаар замнахын тулд бид нэгдсэн бодлого, нийлэн нягтарсан хvсэл зоригтой байх нь монгол тvмэнд тохиосон тvvхэн сонголтын єгєєжийг vр ашигтай амсан хvртэх гол нєхцєл мєн гэж vзсэний учир бид энэ алхмыг хийлээ. Бид эвтэй байхдаа ямагт хvчтэй байсан ард тvмэн. 
Чухам тийм ч учраас монголчууд эв нєхєрлєлийг эрхмийн дээд гэж vзсээр ирсэн зон олон. Бие биеийн эрдэм ухаан, боломж нєєцєд тvшиглэж, нэгэн санаа нэгдмэл зорилготой байх энэ монгол ухаан харийн нутагт аж тєрєн суугаа Та бvхэнд ч хамаатай гэдгийг хэлvvлэх юун. Монголын vр сад эх орондоо ч, хvний нутагт ч дэм дэмэндээ амьдрах чин сэтгэлтэй байгаасай гэж миний бие хvсэж байна. 

Єнєєдєр Монголын иргэд дэлхийн єнцєг булан бvхэнд хvрчээ. Казахстан, Солонгос, АНУ-д хэдэн арван мянгаараа ажиллаж, амьдарч, сурч байна. Монгол хэлээр гардаг сайтуудаар орж байгаа хандалтыг ажиглавал дэлхийн 188 орноос єдєр болгон сэтгэлийн vгээ илгээж байгаа нь харагдлаа. Англи, Герман, Японоос эхлээд Тонга, Коста Рика, Сенегал улсаас хvртэл єдєрт зуугаас дээш хандалт бvртгэгдэж байх юм. Хvний газар зvтгэж, зовж олж байгаа олз ашиг чинь энд бидний халаасалж болохоос илvv байгаа учраас л та нар маань хvлэг морь янцгаасан хээр талдаа ирж чадахгvй байгаа билээ.
Хvний нутагт дуссан хєлс чинь одоохондоо унасан газартаа унагаснаас ахиу vнэлэгдэж байгаа болохоор л Та хэд маань Цагаан сарын Шинийн нэгэнд цэнхэр хангайнхаа овоонд мєргєж чадахгvй бэтгэрч суугааг тань бид ойлгодог. 

Ингэж яваа нь та нарын буруу биш ээ. Хэрвээ зоригоо чангалан холыг зориогvй бол бэтгэртлээ санаж суугаа vр чинь хоолоор дутуу, жил жилийн Цагаан сарын идээ будаанаасаа “хvvгийн минь хишиг” хэмээн хадгалж байгаа аав ээж тань бэлээр гуцуу явах байсан.
Та нар тэндээ хэр боломжоороо, ямар ч байсан энд байсантайгаа харьцуулахад “арай дээр” амьдарч байгаа болохоор эргэн харьж чадахгvй байгааг чинь бид мэднэ. Бас буурал дээдсээ буцах замд нь vдэж, Бурхны оронд залах ёсонд ирж чадалгvй элгэндээ бэтгэрсэн нь олон гэдгийг бас гадарлана. Учир нь, талын монгол айл шиг ирсэн зочин болгонд нохойгоо хорьж, vvдээ нээж єгч, цайгаа даргилуулдаггvй ихэмсэг гvрнvvдэд нуугдаж хаагдахын гачланг та нар минь амсаж яваа. Нэг гаргавал эргээд оруулдаггvй оньс хатуу vvдийг нь бvрмєсєн хаалгачихгvйн тулд тийнхvv зовлонгоо нууж, жаргалыг хурайлан суугааг чинь мэдэрч байна. Гэхдээ улс орноо, єрх бvлээ тэтгэн тэжээх гэж яваа ариун vйлс, vнэн сэтгэлийг тань монгол нутгийн тэнгэр Чингис хааныг ивээсэн шигээ ивээнэ ээ. Бас “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн эцэг дээдсийн ариун сургаалыг дагасны хvчинд болж, бvтэж яваагаа мартахын учиргvй биз ээ.

Гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч яваа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах Монгол тєрийн бодлогыг боловсруулан хэрэгжvvлэх нь хамтарсан Засгийн газрын vйл ажиллагааны нэгэн чухал зорилт байх болно. Та нартаа эдийн засгийн хийгээд эрх зvйн туслалцаа vзvvлэх, тусгаар Монголын иргэний тань хувьд эрх ашгийг чинь дээдлэн хамгаалах, Vндсэн хуулиар олгогдсон хvний эрх, эрх чєлєєгєє эдлэхэд тань туслах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерєнхий сайд, УИХ-ын гишvvний хувьд хууль санаачлан батлуулахын тєлєє би ажиллах болно. 

Улсын хийгээд єрх бvлийн орлого ундарч эхлэх сайхан ирээдvй бидэнд байна. Таны тэнд олдог мєнгийг энд адил хэмжээтэй авч чадахгvй ч ядаж талыг нь тоолон євєртєлж болох боломж бvрдэж байна. Єнєєдєр авч чадахгvй гэлээ ч маргааш авч чадах боломж харагдаж эхлэв. Хэдийгээр бэрхшээл, хvндрэл чамгvй байгаа ч манангийн цаана мандах нар байгаа нь ойлгомжтой. Монголчууд мэдрэмжтэй, зєнтэй ард тvмэн. Найман зууны тэртээ Онон голын хєвєєнд єнчин єрєєсний зовлон дунд загас, мангирханаар Тэмvvжин хvvгээ тэжээж суусан Єvлэн эх тvvнийг хожмоо дэлхийн эзэн болохыг мэдэрч л байв даа.
Аавын бийд хvн таньсан, агтын бийд газар vзсэн та нарын тус эх оронд чинь єдгєє хэрэгтэй байна. Та нар хєгжингvй улс vндэстний дотоодод хєндлєнгєєс орсон хvмvvс учраас тэдний хєгжлийн нууц, дэвшлийн гогцоог хэвшил, дэвшилдээ дассан єєрсдєєс нь илvv тод харж байгаа биз. Та бvхэн эх нутагтаа байгаа бидэнтэйгээ харьцуулахад хєгжлийн дээд эрэмбэ рvv шилжин, нvд тайлсан шинэ цагийнхан тул энд бидний юу нь болохгvй, ямар юман дээр буруутах гээд байгааг хамгийн соргог мэдэрч байгаа нь дамжиггvй.

Та нар суугуул холын нутгаасаа уугуул тєрєлх орон гэртээ нэг л сайхан єдєр эргэж ирнэ. Хvний газар бєхийж олдог мєнгийг эх орондоо гэдийж олдог болчихлоор аавын хvvхдvvд тєрсєн голомт, єссєн vvрэндээ буцаж ирэлгvй хаачнам билээ. 
Тэр цагт та бvхний сурсан, мэдсэн бvхэн Монголын минь хєгжил дэвшилд алттай жишимгvй vнэтэй болохын учир энэ захидлыг илгээж байгаа юм. Сурсан мэдсэн гэхээр зєвхєн бакалавр, магистрийн диплом санаанд буудаг нь єрєєсгєл ойлголт биз ээ. Хvний газар ажиллаж амьдрахдаа сурсан харсан бvхэн, байшин шавардахаас эхлээд байгаль орчинд ээлтэй технологи эзэмших хvртэл, хvн хуурч, ажил оромдохыг жигшихээс эхлээд хуулийн хvрээнд амьдарч сурсан чинь хvртэл энд байгаа бидэнд хэрэгтэй болж байна. Архи дарсгvй амьдарч байсан аж тєрєх хэвшлээс тань эхлээд ажиглаж мэдэрсэн бvхэн чинь бидэндээ vлгэрлэх жишээ болох нь байна.

Нарны эрт, насны залууд газар vзэж нvд тайлсан хэсэг нь улс vндэстнийхээ хєгжлийн тvvчээ болдог нь уламжлал. ХХ зуунд Монголын мянга мянган залуус хуучин Зєвлєлт Улс болон Зvvн Европын орнуудад боловсрол эзэмшсэн байдаг. Чухамдаа тэд л єнєєгийн тусгаар тогтносон, соёлжиж иргэншсэн Монгол орны хєгжлийн “тvvчээ” болсон. Тэд боловсрол мэдлэгээр vлгэрлээд зогсоогvй боловсон амьдралын хэв маяг, эс ширхэг бvрийг биеэр дэлгэрvvлэгчид байлаа. Vе тэнгийнхэн нь тэднийг хvндэтгэн бахархаж, даган дуурайсаар соёлжиж, иргэншсэн билээ. Харин єдгєє та нарын ээлж ирж байна.

Ази хэлбэрийн хєгжлийн удирдлагаас эхлээд Америк маягийн хєгжингvй ардчилал, Англи саксоны ёсорхуу шинэтгэл, аль нь давуу болоод онцлог шинжтэйг дотроос нь Та бvхэн харж байгаа билээ. Тэдний аль нь манайд дэвшил болохыг, аль эсвэл “монголчлоод” буруугаар эргvvлчих гэмтэйг ч бас бодолхийлэн тунгаасан болов уу. Чухам энэ vзсэн мэдэрсэн мэдлэгээрээ туслахыг эх орон чинь хvсэн хvлээж байна. 
Та нар ар гэр, ах дvvсийнхээ амь зуулгыг амжилттай тэтгэж ирсэн шигээ єдгєє эх орноо мэдсэн сурсан, харсан vзсэнээрээ гийгvvлэн мялаах цаг ирлээ гэж Монгол Улсын Засгийн газар vзэж байна. 
Тал нутагтаа єєрийн бизнесээ цэцэглvvлж, хvний газар хvйтэн халуунд зvдэн олдгоосоо илvv их баялгийг бvтээж, хишиг буяныг нь хvртэх, хурдан хєлгийн шандас шалгасан талаараа хуй салхи мэт дураараа давхин амсхийх цаг нэгэнт ойртжээ. Энvvхэн гvвээний цаана байгаа тэр цагийг авчрах их vйл хэрэгт та нарын минь оролцоо, зvтгэл vнэхээр хэрэгтэй байна. 

Иймд Та бvхэн єєрсдийн санаж бодсон, ойлгож мэдэрсэн, олж харсан, ер нь Монгол эх орноо хєгжvvлэхэд яахын аргагvй нэмэр болно гэж vзсэн мэдлэгээ, тэр ч бvv хэл давтагдаж мэдэх алдаа завхралын талаарх сэрэмж сэлтээ, бага жижиг гэлтгvй бизнес хийх арга хєтєлбєр, бvтэн тєслєєс эхлээд ганц єгvvлбэрт багтах саналаа хvртэл Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны press.office@prime.pmis.gov.mn, эсвэл info@open-government.mn хаягаар ирvvлнэ vv?

Та нарыгаа санан хvлээх элгэн садан, эх орон, улс vндэстнийг тань тєлєєлж хvндэтгэн ёсолсон, 

Монгол Улсын Ерєнхий сайд Санжаагийн Баяр 

2008 оны 9 дvгээр сарын 17-ны єдєр Улаанбаатар хот


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Categories

%d bloggers like this: